Онцлох мэдээ

ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ-ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД, ЦЭВЭР ОРЧИН”

Энэ жил “Хүүхэд хэрэглэгч-Хүүхдийн эрүүл мэнд, цэвэр орчин” сэдвийн хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан удирдамжийн дагуу энэ сарын 15-30-нд зохион байгуулах юм.

Хичээл сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан энэхүү үйл ажиллагааг хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, эрүүл, аюулгүй, зөв хэрэглээг гэр бүлд хэвшүүлэх, аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар мэдээлэл, зөвлөмжийг цахим орчин, хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан хүргэж, олон нийтийг хамран зохион байгуулахгүй байхаар төлөвлөжээ.
2019 онд “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” өдрийн хүрээнд хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдэд зориулагдсан бараа үйлчилгээг чанартай болгоход анхаарлаа хандуулж байсан бол энэ жил гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж байгаа аж.

Тухай altai monkhbat