Мэдээ мэдээлэл
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БИГЭР СУМАНД ЦАГ УУРЫН АВТОМАТ СТАНЦ СУУРИЛУУЛАН УЛСЫН НЭГДСЭН СҮЛЖЭЭНД ХОЛБОХ АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА.

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголт, зээлийн банк (KFW)- aaр дамжуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хэрэгжүүлж буй "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II,III төсөл"-ийн санхүүжилтээр Говь-Алтай аймгийн Бигэр суманд Финлянд улсын Vaisala үйлдвэрийн AWS-310 цаг уурын хэмжлийн бүрэн автомат станцыг угсарч суурилуулах ажлыг 2025 оны 05 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд УЦУОШТ-ийн инженер техникчид хийж гүйцэтгэлээ.
Бигэр сумын Засаг даргын тамгын газрын зүгээс станцын аюулгүй, тогтвортой ажиллагааг хангах үүднээс 30,0 сая төгрөгийн автомат станцын байр бариулах ажлыг хийж гүйцэтгэн хамтран ажиллалаа.
AWS 310 цаг уурын автомат станцыг суурилуулснаар агаарын чийг, температур, даралт, хөрсний гадаргын температур, салхины зүг, хурд, хур тунадасны хэмжээг автоматаар хэмжиж хадгалах болон хэмжлийн нарийвчлал, хэмжлийн тоо, чанарын үзүүлэлт эрс сайжрах технологийн дэвшлийг нэвтрүүлэх чухал ач холбогдолтой.