Удирдлагын мэндчилгээ
Удирдлагын мэндчилгээ
Эрхэм таны энэ өдрийн амрыг айлтган мэндчилье! Манай цахим хуудсанд зочилж буй эрхэм хэрэглэгч тантай уулзаж байгаадаа баяртай байна. Монгол улсад УЦУБ үүсч хөгжсөний түүхт 100, Говь-Алтай аймгийн УЦУОШБ үүсч хөгжсөний түүхт 70 жилийн ойд Анх 1953 оны 9 сард Говь-Алтай аймгийн төвд Сайд нарын зөвлөлийн тогтоолын дагуу ХАА-н яамны сайдын тушаалаар Ус цаг уурын шинжилгээний Есөнбулаг цаг уурын станц нэртэйгээр 4 орон тоотой байгуулагдан тулгын чулуугаа тавьж байсан түүхтэй.1962 оны 6 сарын 11-ний өдрийн Сангийн яамны 1086 тоотын дагуу 1962 он 08 сарын 7-ны өдрийн аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны 60 тоот захирамж гарч УЦУТ байгуулагдсан бөгөөд 1968 оны 12 сард өргөтгөн УМТ, Аэрологийн станц, Холбооны зангилгаа зэрэг нэгжүүдтэй болгон зохион байгуулжээ.1988 оны 1 сарын 1-нээс Ус цаг уур, Байгаль орчныг хамгаалах газар, 1990 оны 11 сарын 29-нөөс 1992 оны 9 сарын 30 хүртэл Байгаль орчны хяналтын газар, 1992 оны 10 сарын 01-нээс Монгол улсын Засгийн газрын 21 дүгээр тогтоол , 2018.02.28-Засгийн газрын 60 дугаар тогтоолоор УЦУОШТ болон зохион байгуулагдан өдгөөг хүртэл ажиллаж байна. Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ус, цаг уур орчны хяналт шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний ажлыг батлагдсан хөтөлбөр, заавар, журмын дагуу гүйцэтгэх, цаг агаарын мэдээллээр аж ахуй нэгж, байгууллага, иргэдийг хангахад төвийн эрхэм зорилго оршино. Тус төв нь Цаг уур, орчны технологийн хэлтэс, Мэдээлэл үйлчилгээний хэлтэс, Захиргаа аж ахуйн хэлтэс гэсэн бүтэц зохион байгуулалттай, цаг уурын 6 станц, хөдөө аж ахуйн цаг уурын 14 харуул, ус судлалын 4 харуул, нуур судлалын 1 харуул гэсэн 78 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг. Ус цаг уурчид бидний цаг наргүй, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд гаргаж байгаа цаг агаарын болон хөрс, ус, ургамал, чийг, орчны бохирдлын мэдээ мэдээлэл нь улс ардын аж ахуйн бүх салбар, хөдөө аж ахуй, уул уурхай, газар тариалангийн үйлдвэрлэл, малчид, ажил хөдөлмөр эрхлэж байгаа бүх хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээ болж, ажил амьдралдаа цаг тутам хэрэглэж улмаар улс орны хөгжил дэвшилд зохих хувь нэмрээ оруулж ирсэнд бид ажил мэргэжлээрээ бахархаж явдаг билээ.Түүхэн хугацаанд байгууллагынхаа гаргаж байсан томоохон амжилтыг дурдвал 2002 онд Уур амьсгалын боловсруулалт, 2007 онд Нарны цацраг судлал, 2008 онд Тоорой, Аэрологийн станцууд , 2020 онд Бугат станц, 2015 онд Баян-Уул харуул, 2021 онд Дарви цаг уурын харуул шинэилгээний ажлын нэгдсэн дүнгээр Улсын тэргүүний сабараар, Архив мэдээллийн дэд сан 2007-оос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй 13 жил улсын тэргүүний салбараар, 2018-2022 онд Багаж хэмжилзүйн ажил үйлчилгээ 5 жил дараалан улсад тэргүүн байранд шалгарч ЦУОШГазрын Баярын бичиг, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдаж байлаа.2008, 2014, 2023 оны нийт 9 салбарт техникийн шинэчлэл хийгдэж 3-5 -р үеийн цаг уурын автомат станцууд ашиглаж байна. Мөн 2022 оноос эдгээр автомат станцуудыг GPRS системийн модемоор тоноглон 1 минут тутамд мэдээллийг Weather Platform сайтад дамжуулж үйлчилгээнд ашиглаж байна.Дэлхийн дулаарал, уур амьсгалын эрчимтэй өөрчлөлт улс орны хөгжлийн үе шат, онцлогоос хамаарч цаг уурын байгууллагын үүрэг улам бүр өсөн нэмэгдэж, инженер техникч, ажилтан албан хаагчид мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт амьдралаас урган гарч, бүтэц зохион байгуулалт өргөжин, жил ирэх тутам хөрөнгө оруулалт нэмэгдэж шинэ шинэ техник, технологи цаг уурын салбарт нэвтэрч байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.Манай байгууллагын цахим хуудсаар үйлчлүүлж буй эрхэм таныг өөрт хэрэгцээтэй мэдээ, мэдээллийг олж авч, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье!
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ
УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ДАРГА
Н. АЛТАНТУЯА