"Соёл түгээе" уриан дор “Соёлын орон зай-Бидний орчин бүтээлч аян"-ны хүрээнд хамт олоны дунд үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, сэргээх зорилгоор арга хэмжээг зохион байгуулж ажиллаа.

2025.10.30 15:54
5

УЦУОШТөв нь Соёлын орон зай, орчныг бүрдүүлэх соёлын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, соёлын харилцаа, урлагийн бүтээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгэмд эерэг нөлөө бүхий бүтээлч ажил, соёлыг олон нийтэд түгээн суртчилахад зорилготой "Соёл түгээе" уриан дор “Соёлын орон зай-Бидний орчин бүтээлч аян"-ны хүрээнд хамт олоны дунд үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, сэргээх зорилгоор дараах арга хэмжээг зохион байгуулж ажиллаа.

1. Монгол дээлний түүх, утга агуулга
✍️ “Монгол дээлний төрөл хийц, бүс нутгийн ялгаа, утга бэлгэдэл”10-15 минутын сонирхолтой, зурагтай лекц, танилцуулага – Синоптик инженер С.Саранцэцэг

2. Монголын үндэсний гар урлалын нэг болох зүү ороох оёдлын талаар 5-10 минутын товч танилцуулга

✍️ “Зүү ороох оёдлын богино хичээл” 30-60 минутын - БОШЛ-ийн эрхлэгч Д.Сарантуяа

3. Ардын дууны түүх, дууны попури
✍️ “ Монгол ардын дууны төрөл, утга, бүс нутгийн онцлог” 5-10 минутын танилцуулга – Алтай өртөөний техникч Д.Бат-Эрдэнэ

Ардын дууны попури-С.Саранцэцэг, Д.Сарантуяа, Д.Бат-Эрдэнэ

Хамт олноос хамгийн гоё үндэсний хувцсаараа гоёсон Сүлжээний инжeнeр С.Мөнхбат, Хамгийн гоё зүү ороож оёсон албан хаагч Т.Дэлгэрмаа, ардын дууг хамгийн сайхан дуулсан албан хаагч Б.Баасандоржийг тус тус шалгаруулж, мөн бүх төрөл дээр идэвхтэй оролцсон баг хамт олныг шалгаруулж шагнаж урамшууллаа.
zuragaaaaa
Хуваалцах :