ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ АГААРЫН ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ХЭМЖИХ АВТОМАТ СТАНЦТАЙ БОЛЛОО.

2025.06.24 14:56
14

✅️Аймгийн Засаг дарга Г.Чинбатын "2024–2028 оны үйл ажиллагааны хөгжлийн хөтөлбөр", Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдтай хамтран ажиллах гэрээний хүрээнд аймгийн төв Алтай хот агаарын чанарыг хянах 24 цагийн автомат станцтай боллоо.

✅️Тус станцыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэн орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглож, Бүгд Найрамдах Солонгос улсын инженер, техникийн ажилтнуудын оролцоотойгоор суурилууллаа.

✅️Станц ашиглалтад орсноор Алтай хотын агаар дахь тоосонцор, хорт бодисын агууламж, үзүүлэлтүүдийг богино хугацаанд хянах боломж бүрдэхийн зэрэгцээ иргэд, олон нийт цахим системээр мэдээллийг авах боломж бүрдэж байна.

✅️Цаашид агаарын бохирдлыг бууруулахад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тооцоолон бодлого боловсруулан хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болох юм.

 

2 (1)

3 (1)

4 (1)

7

 

Хуваалцах :