Мэдээ мэдээлэл
“ГОВЬ-АЛТАЙ УЦУОШТӨВ ЦАХИМ ДАРХЛААЖУУЛАЛТ” АЯН НЭГДЛЭЭ.
Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх аяны хүрээнд Говь-Алтай аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Оюунцэцэг, ахлах мэргэжилтэн Б.Ичинхорлоо нар цахим ур чадвар дээшлүүлэх сургалт хийж байгууллагын ажилчид хамрагдав.
Сургалтаар төрийн байгууллагын нэвтрүүлсэн системүүд болон төрийн үйлчилгээний нэгдсэн системүүдийн хэрэглээ, цахим аюулгүй байдал, цахим шилжилтийн ач холбогдол зэрэг сэдвээр танилцуулга мэдээлэл хийж албан хаагчид идэвхтэй оролцлоо.