Онцлох мэдээ

Бүтэц зохион байгуулалт

 УЦУОШГазар нь төв орон нутагт Ус цаг уурын улсын сүлжээний цаг уурын өртөө 6, цаг уурын харуул 14, ус судлалын харуул 4, нуур судлалын харуул 1, нийт 78 албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулдаг.

                                                                     ЦАГ УУР ОРЧНЫ ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС

tsaguurinТус хэлтэс нь Цаг уурын салбар, Хөдөө аж ахуйн цаг уурын салбар, Байгаль орчны шинжилгээний лаборатори, , Архив мэдээллийн дэд сан, Аэрологийн өртөө, Ус судлалын салбар, Багаж хэмжилзүй, Цаг уурын өртөө харуулууд зэрэг тасаг салбаруудыг удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллдаг бөгөөд ус цаг уурын өртөө харуулуудын тасралтгүй ажиллах  үйл ажиллагааг бүрдүүлж тэдгээрийн  хяналт шинжилгээнд ашиглаж буй хэмжих хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийн үйлчилгээ, шалгалт тохируулгыг хийж хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, ус цаг уур, орчны төлөв байдлын өөрчлөлтийн урьдчилсан болон горимын мэдээ, мэдээллээр нийгмийн хэрэгцээг хангаж байгаль цаг агаарын болзошгүй аюул гамшигаас сэрэмжлүүлэх. Өртөө харуулуудад технологи шинэчлэлтийн ажил эрчимтэй явагдаж байна. Тус хэлтсийн Цаг уурын 6 өртөө, 2 харуул, нарны цацраг судлалын 1 өртөө автомат станцаар бүрэн тоноглогдсон.  Одоо лаборатори нь агаарын чанарын хяналт шинжилгээ, усны чанарын хяналт шинжилгээ, хөрсний чанарын хяналт шинжилгээ зэргүүдийг хөтөлбөрийн дагуу хийж байгаа бөгөөд бусад захилгат шинжилгээнүүдийг хийж байна. 1995 оноос тус албан дээр ус судлалын харуул нээгдэн ажиллаж ирсэн ба одоо улсын сүлжээний ус судлалын харуул Завхан-Тайшир, Завхан-Гуулин, Зүйл-Тонхил, Шарга-Шарга, нуур судлалын харуул Тайган-Дэлгэрт ажиллаж байна.

МЭДЭЭЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

myxx

М.Ү.Ххэлтэст Холбоо зангилгаа,Урьдчилан мэдээлэх товчоо, Алтай бороо экспедиц, зэрэг тасаг салбаруудыг удирдлага арга зүйгээр ханган ажиллаж байна. Шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний ажлын чиглэлээр гарч буй дүрэм заавар, стандартыг мөрдөж, хэрэгжүүлэх  ус цаг уур, орчны төлөв байдлын өөрчлөлтийн урьдчилсан болон горимын үнэн зөв мэдээ, мэдээллээр төр засаг, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд шуурхай үйлчлэх.Нутаг дэвсгэртээ нислэг үйлдэж буй агаарын хөлгийн нислэгт цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээгээр үйлчилж нислэгийн аюулгүй байдлыг хангах зэрэг ажлуудад хяналт тавин алдаа дутагдалгүй ажиллуулахад гол чиг үүргээ болгон ажиллаж байна. 2007 онд Алтай бороо-1 экспедици байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд тус аймгийн 2009 онд Ажбогдын нуруунд RYG-1 газрын генератор, 2013 онд  Цогт сумын Ямаан ус, Жаргалан сумын Хасагтхайрхан уул, ИГДЦГ-ын “А” бүс дэх Атас-Ингэс уул, Шар хулсны нуруунд нийт 6 иж бүрдэл RYG-1  газрын генераторуудыг тус тус  байрлуулан үйл ажиллагаагаа өргөтгөн ажиллаж эдгээрийг мэргэжлийн удирдлага арга зүйгээр ханган ажиллаж байна.

                                                                  ЗАХИРГАА САНХҮҮ АЖ АУЙН ХЭЛТЭС

zaax

УЦУОШГ-ын тус хэлтэс нь төв болон орон нутагт ажиллаж байгаа мэргэжлийн инженер техникчид болон ажилтан албан хаагчдыг удирдлага арга зүйгээр ханган ажиллахын зэрэгцээ тэдний ажиллах нөхцөл байдал ажилчдын нийгмийн асуудлыг бүрэн хариуцан ажиллаж байна.Манай газар нь тус аймгийн нутаг дэвсгэр дээр цаг уурын шинжилгээний үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүрэг хүлээсэн мэргэжлийн шинжилгээний байгууллага юм.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *