ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМАНД ЦАГ УУРЫН АВТОМАТ СТАНЦ СУУРИЛУУЛАН УЛСЫН НЭГДСЭН СҮЛЖЭЭНД ХОЛБОХ АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА.

2025.06.16 16:02
17
✅Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголт, зээлийн банк (KfW)- aaр дамжуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хэрэгжүүлж буй "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II,III төсөл"-ийн санхүүжилтээр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд Финлянд улсын Vaisala үйлдвэрийн AWS-310 цаг уурын хэмжлийн бүрэн автомат станцыг угсарч суурилуулах ажлыг 2025 оны 05 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд УЦУОШТ-ийн инженер техникчид хийж гүйцэтгэлээ.
✅Баян-Уул сумын Засаг даргын тамгын газрын зүгээс станцын аюулгүй, тогтвортой ажиллагааг хангах үүднээс газардуулга хийх материал болон автомат станцын мэдээг хүлээн авах LiteBeam M5 wireliss антенн худалдан авах санхүүжилтийг шийдэж хамтран ажиллалаа.499221553_3564209580542045_8663909229068884210_n
499241959_3564209873875349_4188488918094017106_n  
499244648_3564209673875369_4111794062986831490_n
499958581_3564210247208645_8278045680800174420_n
Хуваалцах :