Онцлох мэдээ

Даргын мэндчилгээ

  • darg        Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилье. Манай хамт олон Ус Цаг Уур Орчны бүх төрлийн мэдээллээр аймаг, орон нутгийн удирдлага, аж ахуй нэгж байгууллага, малчид ард иргэдэд үйлчлэх, байгаль цаг агаарын болзошгүй аюул, орчны ноцтой бохирдлоос урьдчилан сэрэмжлүүлэх ажилд идэвхи чармайлт гарган ажиллаж байна. Алтай нутагтаа та бүхнийг байгалийн болзошгүй аюулаас сэргийлэх, таатай нөхцөл бололцоог урьдчилан хэлж, ард иргэдийнхээ аюулгүй аж төрөх, энхийн манаанд Говь-Алтай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын хамт олон бид өдөр шөнөгүй агаар тэнгэрээ манаж явна. Бидний ажилд гүн туслалцаа үзүүлэн хамтран ажилладаг байгууллага, хамт олон, нийт монголын ард түмэн та бүхэндээ эрүүл энх аз жаргал энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хувиасаа болон хамт олныхоо зүгээс хүсэн ерөөе.
  •                   Говь-Алтай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний
  •                                          газрын дарга Ц.Эрдэнэбаяр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *