БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Э.БАТТУЛГА 2025.01.27-НЫ ӨДӨР ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

2025.01.30 11:24
65

Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн үйл ажллагаа болон 2024 онд хийсэн бүтээн байгуулалтын ажил, ус цаг уур, орчны хяналт, шинжилгээний ажлуудтай танилцаж албан хаагчидтай уулзалт хийлээ

Уулзалтын үер албан хаагчдаас “Цаг уур орчны хяналт шинжилгээний тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах саналаа уламжлан танилцууллаа.

2025 онд тус аймагт улсын төсвөөр Алтай сумын Ажбогд өртөөнд шинэ барилга барих, Дэлгэр, Цогт, Шарга сумын цаг уурын харуул, Завхан-Тайшир, Завхан - Гуулин ус судлалын харуулуудад эко байр  барих, Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II,III төслийн санхүүжилтээр Бигэр, Баян-Уул сумдад цаг уурын автомат станц суурилуулах, Алтай хотод агаарын бохирдлыг хэмжих автомат станцыг суурилуулах зэрэг томоохон ажлуудыг хийхээр шийдвэрлэлээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2025 оныг байгаль орчны салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан цаг уурын албан хаагчдын хөдөлмөр аюулгүй ажиллагааны талаар тодорхой ажлуудад дэмжлэг үзүүлж ажиллахаар боллоо.

Хуваалцах :