БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ ДАРГА, БОУАӨЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Э.БАТТУЛГА ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН УЦУОШТ-Д 1 ИЖ БҮРДЭЛ НЬ 108,000,000 САЯ ТӨГРӨГНИЙ ӨРТӨГТЭЙ ЦАГ УУРЫН 2ш АВТОМАТ СТАНЦЫГ ГАРДУУЛЖ ӨГЛӨӨ.

2025.01.30 11:51
67

Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II,III төслийн санхүүжилтээр “Цаг уурын автомат станцаар хангах” ажлын хүрээнд 2025 онд Говь-Алтай аймгийн Бигэр, Баян-Уул сумдад цаг уурын автомат станцыг суурилуулахаар төлөвлөн ажиллаж байна.Тус ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “АЧСВС” ХХК-аас цаг уурын тоног төхөөрөмж, систем үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг Финланд Улсын VAISALA компанийн цаг уурын автомат станцыг хүлээлгэн өглөө. Говь-Алтай аймгийн УЦУОШТ хүлээн авсан 2 станцаа сумдад хүргэж, суурилуулах үйл ажиллагааг урин дулааны улирал эхлэх үеэр хийж хэрэгжүүлэхээр тогтлоо.

“АЧСВС” ХХК-ны холбооны инженер Г.Болор-Эрдэнэ Говь-Алтай аймгийн УЦУОШТ-ийн дарга Н.Алтантуяа, ЦУОТХ-ийн дарга Т.Дэлгэрмаа, автомат станцыг суурилуулах Бигэр болон Баян-Уул сумын цаг уурын харуулын техникч С.Мөнх-Эрдэнэ, Г.Нандин-Эрдэнэ болон инженер техникчдэд цаг уурын автомат станцын суурилуулалт, ашиглалт, хамгаалалт, аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулан ажиллаж байна.

Энэхүү дэмжлэгийн үр дүнд сумдын цаг уурын харуулд орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдаж, цаг агаарын бодит мэдээний чанар сайжран цаг уурын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зарлан мэдээлэх чадавх сайжирна гэж үзэж байна.

Хуваалцах :