Мэдээ мэдээлэл
УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ТӨВ, ОРОН НУТГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН 2024 ОНЫ ТАЙЛАНГИЙН СОНСГОЛ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

Ус цаг уур, орчны шинжилгээний салбарын төв, орон нутгийн байгууллагуудын 2024 оны тайлангийн сонсгол, хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ. Уг хэлэлцүүлэгт ЦУОШГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал, УЦУОСМХ-ийн захирал Г.Сарантуяа болон хэлтсийн дарга нар, холбогдох албан хаагчид танхимаар бусад харьяа байгууллагууд цахимаар оролцож байна. Тайлангийн хуралд төв, орон нутгийн нийт 25 байгууллага 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн тайлангаа илтгэж, анхаарч ажиллах чиглэлийн талаар хэлэлцэж байна. Сонсгол, хэлэлцүүлэг 2 дахь өдрөө үргэлжилж байна.