Үе үеийн удирдлагуудын товч намтар
Маналжавын Цоозол
1944 онд Говь-Алтай аймгийн Наран /одоогийн Халиун/ сумын Цагаан голын Бөөрийн ам гэдэг газар төрж 1952-1962 онд Говь-алтай аймгийн төвийн сургуульд суралцаад Монгол Улсын Их Сургуульд Цаг-Уурын инженерийн анги анх нээгдэхэд элсэн орсон. Цаг уурын мэргэжлээр 1967 онд их сургуулийн анхна 18 мэргэжилтэний нэгээр төгсөөд Говь-Алтай аймгийн Ус Цаг уурын товчоонд даргаар томилогдон анх ажлын гараагаа эхэлсэн юм. Намайг энд ажиллахаар ирэхэд аймгийн Ус цаг уурын товчоо нь Алтай, Тоорой гэсэн хоёр станц, 16 харуултай цомхон байгууллага байлаа.Аймгийн төвийн Алтай станцад Д.Нацагдорж, Г.Цэндсүрэн, Ж.Гончигсумлаа, Сорпирен, Дашжав, Цогт сумын Захуй бригадын Тоорой станцад Ж.Хорол, Аюурзана, Батдорж, Арилдий, Цэнд, Мараа нар ажиглагчаар, харин Цээл сумын харуулд Дуламсүрэн, Хөхморьтод Бадраа, Цогтод Долгор, Эрдэнэд Магсар, Тайширт Ө.Бадам, Гуулинд Долгорсүрэн, Тонхилд Ичинхорлоо, Шаргад Бүлцгэр, Бугатад Л.Норовсүрэн, Бигэрт Бямбаа, Халиунд Дашцэрэн, Баянуулд Ишдорж, Алтайд Юра, Эрдэнэд Дариймаа нар харуулын ажиглагчаар ажиллаж байлаа.Эдгээрээс Цогтын харуулын Долгор, Тайширын Ө.Бадам, Шаргын Бүлцгэр нар ажлаараа сайнд тооцогдон улсад дээгүүр үнэлгээ авдаг байлаа. Анх сургуулийн ширээнээс үйлдвэрлэлд тэр тусмаа удирдах ажилд очиход мэдэхгүй сурах зүйл их байсан ч хамт ажиллаж байсан Цэнджав, товчооны байцаагч техникч Д.Нацагдорж, Алтай станцын дарга Хорол сүүлд товчоон дарга болсон, Шарав, Эрэн-Очир аж ахуйг хариуцагч нарын тусламж заавар зөвлөгөө их тус болсонд одоо ч би талархаж явдаг юм.Тэр үед станц харуулын ажиглалтыг сайжруулах зорилгоор 3-7 хоногийн семинар зохиох, харуул станцыг шалган зааварлах, багаж төхөөрөмжөөр хангах зэрэг ажлуудыг голчлон хийдэг байлаа. Тэрчлэн аймгаас сумдад зохиох олон янзын хурлын төлөөлөгч, мал тооллогын комисс, түүхий эд ба мах бэлтгэх комисс гэх зэрэгт дайчлагдан томилолтоор их ажилладаг байв. Энэ нь хожим хөдөө орон нутгийн ажил үйлдвэрлэлд асар их тус болсон билээ. Цаг уурын байгууллага өөрийн үйлчилгээний хүрээг өргөтгөж хөдөө орон нутагт Урьдчилан мэдээлэх товчоог анх Говь-Алтай аймагт байгуулах зорилттой байсан үе таарч түүний барилга байгууламж тоног төхөөрөмжийг хөөцөлдөн ашиглалтанд оруулах ажлыг энэ хугацаанд хийсэн юм. Ингээд Цаг уурын урьдчилан мэдээлэх товчоо аэрологийн станцыг нээх ажиллагаа 1968 онд болж билээ. Тэр үеийн зөвлөлтийн мэргэжилтэн Г.А.Гахарманов, Б.П. Синицын инженер С.Даваасүрэн, С.Бархаа, Д.Чүлтэм, А.Нанжидсүрэн, Д.Балжинням, С.Марина, Сосорбарам, Саранцэцэг, Л.Норовсүрэн зэрэг буулгагч техникчид ажиллаж байлаа. Зөвлөлтийн мэргэжилтнүүд биднийг синоптик болгохоор сургахын зэрэгцээгээр орос хэл сурахад ихээхэн нөлөөлснийг энд хэлэх ёстой. Манай урьдчилан мэдээлэх товчоо баруун таван аймгийн хоногийн ба нарийвчилсан цаг агаарын прогноз зохиохоос гадна иргэний агаарын тээвэрт цаг уурын урьдчилсан мэдээгээр үйлчилдэг байв. Аэрологийн станцад Малахит радио лакатор А-22 радиозондыг өглөө, орой хөөргөн мэдээлэл авч боловсруулалт хийдэг байлаа. Энэ ажилд зөвлөлтийн мэргэжилтэн Синицына, Баасанхүү, Гүрцоо, Нямдаваа, Цэрэндорж, Буриад, Төмөрхүү, Чойжил, Дорлиг, Д. Пүрэвжав, Н.Дашхүү, Санжмятав, Цэрэнсодном, Дугиймаа зэрэг хүмүүс ажилладаг байв. Цаг уурын холбоонд Новосибирск, Хабаровск, Бээжин зэрэг дэлхийн цаг уурын бүсийн төвүүдээс радио долгионоор өдөр тутмын цаг уурын мэдээлэл факсималь зураг авч хэрэглэдэг байсан ба Улаанбаатартай шугаман холбоотой учир Баруун аймгуудын мэдээллийг авч дамжуулдаг байлаа. Эхэн үедээ цаг уурын зарим станцуудын мэдээг морзоор ч авдаг байлаа. Энэ ажилд зөвлөлтийн мэргэжилтэн Антолии Шалашов, Валерин Шалашов ах дүү хоёроос гадна Жүгдэр, Батнасан, Дашжав, Гончигсумлаа нар тухайн үед анх хөдөө нутагт цаг уурын Урьдчилан мэдээлэх товчоо, Аэрологийн станц байгуулагдаж байгаатай холбогдуулан Ус цаг уурын хүрээлэнгийн мэргэжилтэн С.Даваасүрэн, Гүрцоо Батнасан, Жүгдэр, Балжинням зэрэг хүмүүс 1-3 жилийн хугацаатай томилолтоор ирж ажиллаж байснаас гадна МУИС төгссөн С.Бархаа, Д.Чүлтэм, Г,Мягмарсүрэн, А.Нанжидсүрэн, Архайнгайн техникум төгссөн Г.Цэрэнсодном, Б.Зургаанжин, Д.Пүрэвжав, Н.Дашхүү, Д.Нямдаваа зэрэг мэргэжилтнүүд томилогдон ирж байсан юмаа.Үүний зэрэгцээгээр аж ахуйн захиргаанд Магсар, Уугандарь, Дашцэрэн, Дулмаа, Янжин, Сандаг зэрэг олон хүмүүс ажиллаж байв.Говь-Алтай аймгийн цаг уурын товчоонд миний бие дарга, инженер, ахлах инженер зэрэг ажлыг 1970 оны 5 сар хүртэл хийхдээ цаг уурын анхан шатны хэмжилт, авсан мэдээллийг боловсруулахаас эхлээд прогноз зохиож сурах хүртэл ихээхэн дадлагыг хамт ажиллагсад,зөвлөлтийн мэргэжилтнээс сурсан юмаа.Ус цаг уурын хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх хэлтэст 1970-1972 онд ээлжийн инженер дараа нь богино хугацааны прогнозын тасгийн дарга буюу ахлах инженерээр ажиллаж байлаа.Энэ үед ээлжинд гарч хоногийн ба өдрийн урьдчилсан мэдээг бүх нутгаар зохиож, улс ардын аж ахуйн төв байгууллагуудад ба радио, телевизээр ард түмэнд мөн төмөр замд үйлчилдэг байсан. Манай орны цаг уурын нэртэй мэргэжилтэнгүүд Э.Найдан, Д.Огноон, П.Бямбажав, Х.Сүхбаатар, Б.Лхагва, С.Даваасүрэн, Б.Жигмэддорж, Р.Мижиддорж, Х.Цэвэлмаа, Л. Нацагдорж, Ж. Баасан, Ц.Сайзмаа, Х.Квадраш, З.Батжаргал, МУИС-ийн цаг уурын анги төгсөгчидөөс Даг.Мягмаржав, Ц.Цэдэвдулам, С.Мэнд, Д.Батаа, Ж.Чулуун, Б.Цэрэнхорлоо нартай хамт ажиллаж тэдний заавар, зөвлөмжөөс суралцах сайхан завшаан надад тохиосон юм.Тэр үед ахлах инженер нь ээлж хүлээлцүүлж, урьдчилан мэдээний таарцыг дүгнэж, өглөө бүр ээлжийн инженерийн хамт Цаг уурын албаны даргад мэдээ танилцуулах зэрэг бүхий л ажилд оролцохоос гадна шинжилгээ, үйлчилгээний ажил гүйцэтгэдэг байв.Одоо хүртэл цаг уурын урьдчилан мэдээлэх албад прогнозын тааралтыг дүгнэдэг зааврын эхийг дарга Э.Найдангийн хамтаар боловсруулж байлаа.Тэр үед газар өндрийн цаг агаарын бүх зургийг гараар буулгаж, боловсруулдаг байснаас инженер техникчид өдөр шөнөгүй ачаалал ихтэй байсан.Энэ бүгдийг зохион байгууллахад хэлтсийн дарга Э.Найдангийн тусламж заавар түүний цэх шударга зан, синоптик процессын явц, мэдлэг ихээхэн тустай байлаа.Цаг агаарын зургыг гараар буулгах ажлыг ахлах техникч Л.Ундрахчимэг, бусад техникч Ч.Дагва, Цэрэнлхам, Д.Норов, Өлзийхүү, Пүрэвхүү, Алла, Б.Наранцэцэг, Р.Цэрэнханд, Б.Мягмаржав, Ц.Цэндсүрэн, В.Данаа, Д.Уртнасан, Лхагважав, Цэрэнханд, Туяа, Д.Рина нар толгой өндийх завгүй гүйцэтгэдэг байв.Цаг уурын урьдчилсан мэдээг тэр үед синоптик аргаар зохиодог байсан учир чанарыг сайжруулахын тулд манай инженерүүд энэ үеэс эхлэн орон нутгийн синоптикийн судалгаа хийж эхэлсэн юм.Дэлхийн хиймэл дагуулаас мэдээ авах станц байгуулагдан Ц.Цэрэн-Очир, Л.С.Минина нар бидэнд авсан мэдээг хэрхэн ашиглах талаар сургаж байсныг тодхон санаж байна.Хожим нь бид энэ мэдээг ашиглан эрдэм шинжилгээний ажил хийж эхэлсэн юм. 1972 оноос анх Цаг уурын танхимд багшаар ажиллах болсон юм.Тэр үед манай тэнхимд доктор Ё.Гира,проф Д.Чогсом, ахлах багш П.Бямбажав, лаборант Самбуу нар ажиллаж байв.Тухайн үед МУИС-ийн багш байна гэдэг ихээхэн нэр төрийн ажил байсан ба, энэ ажилд намайг авч дагалдуулан багш болгосон дээрх 3 багшдаа би одоо ч их баярлаж явдаг.Багшийн ажил хийсэн энэ хугацаандаа Ерөнхий цаг уур,Синоптик цаг уур, Нислэгийн цаг уур,Цаг уурын багаж, Тропикийн цаг уур, Аэрологи, Цаг уурын урьдчилсан мэдээний статистик арга зэрэг үндсэн ба тусгай курсын 18 төрлийн хичээл зааж 9 анги удирдан төгсгөж,300 гаруй ангийн ажил, төсөл удирдаж, 60 гаруй оюутны дипломын ба төгсөлтийн ажил,17 магистр, 4 доктор удирдсан байна.Одоо 5 магистрант, 3 доктортантын ажил удирдаж байна.Багш хүнд уйгагүй хөдөлмөр шаардагдахын зэрэгцээгээр эрдэм шинжилгээний ажил хийхгүй бол амархан хоцрогдох нөхцөл байдаг.Оюутны ангийн ажил удирдсан ч сүүлийн ном зохиол уншсан бага ч гэсэн эрдэм шинжилгээний ажил хийхэд хүргэдэг.Ялануяа эрдэм шинжилгээний экспедиц судалгааны ажилд их өгөөжтэй байдаг.Тохиолдоор надад манай сургууль ОХУ-ын Эрхүү хотын УИС-тэй хамтарсан “Хөвсгөл нуурын байгалийн нөөц судлах” экспедицид оролцох завшаан 1978-1996 онд олдсон ба энэ нь өөрийн эрдэм шинжилгээний удирдагч доктор,проф А.Х.Филлипповтой анх танилцуулж хамтран ажиллах болгосон юм.Энэ нь хожим миний бие “Монгол орны аянгын үзэгдэл”сэдэвт докторын диссертаци,бусад эрдэм шинжилгээний 100 гаруй өгүүлэл, 7 ном бичих эхлэл тавьсан юм. Монгол орны аянгын тархалтын зураг анх 1986 онд зохиосонг одоо ч манай орны бүх барилга байгууламж, холбооны ба өндөр хүчдэлийн цахилгаан шугам байгуулах зураг төсөлд хэрэглэдэг.Тэрчлэн эрдэм шинжилгээний хэд хэдэн төсөлд гүйцэтгэгчээр оролцож, сүүлийн жилүүдэд (2002 оноос) онолын суурь судалгааны сэдвийн удирдагчаар ажиллаж байна.Цаг уурын тэнхимд ажиллах хугацаандаа 1982 оноос ахлах багш, 1993 оноос дэд профессор, 2005 онд профессорын цол хүртсэн бөгөөд тэнхимийн эрхлэгч, тэргүүлэх профессороор ажиллаж, одоо зөвлөх профессоор ажиллаж байна.Эдгээр ажилуудыг хийж байхдаа сургалтын чанрыг дээшлүүлэх, оюутны суралцах чадварыг сайжруулахад голлон анхаарч ажиллаа.Миний оюутнууд цаг уурын төв орон нутгийн байгууллагуудын сайн мэргэжилтэн болдогт би баярлаж явдаг .Жишээлбэл:Ус цаг уурыг агентлагийн мэргэжилтэн Б.Төмөрбаатар, Р.Бадмаадорж, Баттөр, Б.Эрдэнэцэцэг, Ч.Пунцагдорж Ч,Чулуун, Б.Цэцгээ, Ц.Эрдэнэдэлэг.Ус цаг уурын хүрээлэнгийн П.Бадамсэндэн, Ж.Цогт, М,Дина, Д.Жүгдэр, Ч.Сарантуяа, П.Гомболүүдэв, Л.Оюунжаргал, А.Батболд, Ц,Норжмаа, Д.Оюунчимэг, Р.Жавзандулам, Б.Бүжидмаа, В.Өлзийсайхан, Нислэгийн цаг уурын төвийн Н.Гантулга, Ц.Сарантуяа, Д.Амаржаргал, Баян-өлгийн Жанаргуль, Увсын П.Намсрай, Б.Цэрэндулам, Завханы Ч.Дорж, Говь-Алтайн С.Мөнхжаргал, Цогтбаатар, Ч.Ариунбаяр, Архангайн Пүрэвдулам, Өвөрхангайн Ц.Бумханд Ц.Цэрэнням, Эрдэнэтийн Ц.Дайваа, Дарханы Ундрал, Өмнөговийн Ц,Сүрэнжав, Дорноговийн Н.Чүлтэм, Дорнотын М.Нарантуяа, А.Хүрэлбаатар, Төв аймгийн Д.Дашдорж, Д.Долгоржав гэх мэт олон арван хүмүүсийн нэрийн дурьдаж болно.Тэрчлэн А.Намхай, Д.Мягмардорж, Ц.Адвяасүрэн Д.Дагвадорж, Д.Даваадорж, Д.Жүгдэр, Ж.Оюун,Г.Сарантуяа, С.Эрдэнэсүх зэрэг олон шавь нар минь докторын зэрэг хамгаалсан. Би энэ ажиллах хугацаандаа Байгаль орчны, Шинжлэх ухаанын, Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, Алтан гадас одон болон бусад медалиудаар шагнагдсан.