Үе үеийн удирдлагуудын товч намтар
Довчин овогтой Цогтбаатар
Д.Цогтбаатар нь Говь-Алтай аймгийн Шарга сумын харъяат,1946 онд төрсөн,одоо 62 настай,1967 онд төвийн 10-н жилийн 10-р анги төгсөж,Усны аж ахуйд ажилчин,мастер зэрэг ажил хийж байсан өрмийн мастер мэргэжилтэй,1970 онд МУИС-ийн цаг уурын инженерийн ангид орж суралцаад 1975 онд төгсөж тус аймгийн цаг уурын байгууллагад-31 жил,улсын байгууллагад тасралтгүй 34 жил ажилласан,эхнэр,ээж ,хүүхдүүд ач,зээ нарын хамт долуулаа амьдардаг байсан байна.
Цогтбаатар нь 1994 онд захиралын ажлыг аваад аймгийн санхүү өөрийн төсвийн бололцоогоор 1995 онд төвдөө УАЗ-469 машин авч ажил үүргийг гүйцэтгэсэн.Энэ үеэс эхлэн шинэ ажлын байрны төсөв,төсөл хийж УЦУОШГ-ын дарга З.Батжаргал,БОЯ-ны сайд Ц.Адьяасүрэн нарын дэмжлэгтэйгээр 1998 онд төсвийн хөрөнгөөр хоёр давхар шинэ байшин бариулж тэр жилдээ ашиглалтанд оруулж ээ.Манай төвд усны ганц ч харуулгүй байсныг харгалзан 1998 оноос Гуулин,Тайшир усны харуулыг секторын эрхлэгч Даваатай хамтран ажиллуулж 1999 оноос Тонхил сумын зүйлын гол дээр , 2001 онд Шарга дунд шарын аманд тус тус нээж нийтдээ гурван жилийн хугацаанд 4-н усны харуултай болж,төвдөө эдгээр харуулыг хариуцсан усны инженер Д.Галбаатарыг ажиллуулж иржээ.
Нөхөр Цогтбаатар нь ажиллах хугацаандаа Оросын холбооны Улсад гурван удаа
УЦУОШт-ийн захиралын хийсэн ажлуудаас товч дурдвал:
Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэр дээрх Ус цаг уур, ХАА-н цаг уур,нарны цацраг судлал,агаарын босоо урсгалд судалгаа шинжилгээг тасралтгүй явуулж,ус агаар,хөрсний бохирдолтонд хяналт тавьж, ус цаг уур,орчны төрөл бүрийн мэдээ материалаар төр аж ахуйн байгууллага нийт хүн амд үйлчилгээ явуулдаг салбар нэгжээ тоног төхөөрөмж,багаж материал сэлбэгээр хангаж ажилчдыг мэргэжлийн удирдлагаар хангах зэрэг үүрэг хүлээсэн төрийн судалгаа шинжилгээ,үйлчилгээний байгууллагыг удирдаж иржээ.
1. Судалгаа шинжилгээний ажлын талаар:
а. Аймгийнхаа нутаг дэвсгэрийн хэмжээнд ус цаг уурын горим, орчны төлөв байдлыг судлахын тулд ус судлал,цаг уур,хаа-н цаг уур,нарны цацраг судлал,аэрологи,нислэг болон агро цаг уурын өртөө харуулын сүлжээг нэгдсэн бодлогын дагуу байгуулж нэгдсэн удирдлагаар хангасан.
б . Орон нутгийн хэмжээнд хөрсний чийгшил цасан бүрхүүл, ургамлын ургалт,өвөлжилт,зуншлагын байдалд хайгуул судалгааны ажлыг хөтөлбөрийн дагуу станц,харуулуудаар хийлгэх,ихээхэн газар нутгийг хамарсан байгалийн цаг агаарын үзэгдэл болсон тухай бүр болон ган,зудын судалгааг мэргэжлийн байгууллага хүмүүсээр хийлгүүлсэн.
в. Ус агаар хөрсний бохирдол,цацраг идэвхжилийн төлөв байдалд байнга хяналт тавиулж,бохирдуулах эх үүсвэрүүдийн тоо, хэмжээг лабораторийн аргаар судлуулах,бууруулах арга хэмжээ,ажил зохиох,дээд байгууллагуудад уламжилж ажиллав.
2. Мэдээлэл үйлчилгээний ажлын талаар:
а. Ус,цаг уур орчны төлөв байдлыг хянах харуул,станцаас 3-н цаг тутам ба өдөр бүрийн болон 10 хоног,сарын мэдээ “Аюул”,”Агаар” мэдээг ажиглагдсан тухай бүр нь дамжуулах арга хэмжээ авсан.
б . Хэрэглэгчид, малчид,хөдөлмөрчид аймаг сумдын удирдлагуудад ус цаг уурын төрөл бүрийн мэдээгээр хангуулах үйлчилгээний хүрээг өргөтгөж байгууллагын тогтвортой ажиллагааг хангахад зориулсан гэрээ хэлэлцээр байгуулж ажилласан.
3. Боловсон хүчний болон нийгмийн асуудлын талаар:
а. УЦУОШТ-ийн боловсон хүчний асуудлыг хариуцаж ,боловсон хүчин бэлтгүүлэх,гадаад дотоодод сургах дадлагажуулах,ажилд томилох чөлөөлөх арга хэмжээг эрх үүргийн дагуу хэрэгжүүлж байжээ.
б. Ажлын шаардлагын дагуу салбаруудыг нүүлгэх шинээр байгуулах,хөтөлбөрийг өргөтгөх асуудлаар орон нутаг,УЦУОШГ,БОЯ-нд тавьж шиидвэрлүүлж байсан байна.
в. Ажлын чанарыг харгалзан инженер техникийн ажилтануудыг шагнаж урамшуулах,удирдах дээд байгууллага,улсын одон медальд тодорхойлж Төрийн болон яам, удирдах дээд байгууллагын шагналаар шагнуулж байжээ. Д.Цогтбаатар нь 2005 онд биеийн байдлаас болж удирдах ажлаас чөлөөлөгдөж холбоо зангилгааны инженерээр ажиллаж байгаад 2006 оны 12-р сарын сүүлчээр өндөр насны тэтгэвэртээ гарсан юм.