Онцлох мэдээ

Улаанбаатар хотод сургалт семинарт оролцлоо

Цаг агаарт зориудаар нөлөөлөх” ажиллагааны мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх сургалт 2017 оны 4 дүгээр сарын 03-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрлөө.Энэ сургалтаар ГовьАлтай аймгийн УЦУОШГазрын дарга, ЦАЗН экспедицийн дарга Ц. Эрдэнэбаяр , Зэвсгийн инженер кибер аюулгүй ажиллагаа тоног төхөөрөмж хариуцсан инженер С.Мөнхбат,Автомат станц багаж хэмжил зүй хариуцсан инженер С.Мөнхжаргал , ХХАА , Газрын генератор хариуцсан инженер  С.Бат-Өлзий , Сүлжээний техникч Б.Баасандорж  нар хамрагдаж холбогдсон хууль, дүрэм, журам заавар судлах, Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулах, тоног, төхөөрөмж,техник хэрэгсэлтэй ажиллах үеийн аюулгүй байдлыг хангаж ажиллах зэрэг сэдвүүдээр 40 цагийн хичээл заалгалаа.Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагаа явуулах ажилтнуудаас аттестачлалын шалгалт авч, шалгалтад тэнцсэн ажилтнуудад уг ажиллагааг явуулах  “Эрхийн үнэмлэх”-ээ гардан авсан байна.

Тухай altai monkhbat

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *